Гэмт хэргийн илрүүлэлт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-21 15:26:19

Сүхбаатар аймгийн хэмжээнд 2016 оны 5 сарын байдлаар нийт 138 гэмт хэрэг бүртгэгджээ. Гэмт хэргийн улмаас 19 хүн нас барж, 75 хүн гэмтэж бэртсэн байна.

Үйлдэгдсэн гэмт хэргийн 36,5 хувь нь согтуугаар үйлдэгдсэн байна. Гэмт хэргийн илрүүлэлт 81,6 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеээс 7 хувиар буурсан гэдгийг аймгийн УБСГ-ын мэргэжилтэн Ц.Алтанцэцэг хэллээ.

Нийт 222 хүн эрүүлжүүлэгдсэн бөгөөд 211 хүн баривчлагдаж захиргааны арга хэмжээ авахуулжээ.

Гэмт хэргийн улмаас аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдэд 321,6 сая төгрөгийн хохирол учирсны 71,5 хувийг нөхөн төлүүлжээ.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ