Байгалийн гамшигт нэрвэгдсэн барилгыг сэргээн засварлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-19 15:37:48

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн зарим нутгаар өнгөрсөн гуравдугаар сард байгалийн гамшигт үзэгдэл, хүчтэй салхи шуурга болж байгууллага, иргэдэд хохирол учруулсан.

Тухайн үед Гурванбулаг суманд цаг агаарын онц аюултай үзэгдэл болсны улмаас сургуулийн спорт заалны дээвэр хууларч, халаах хэрэгслүүд хөлдөж, ихээхэн хэмжээний хохирол учирсан юм. Аймгийн Онцгой комисс гамшгийн хохирлыг арилгах, барилга байгууламжийг сэргээн босгох ажлыг шуурхай шийдвэрлэж, сургуулийн сурагчдыг сурах нөхцөл боломжоор хангаад байна.

Аймгийн Засаг дарга “Өвөлжөөн булаг” ХХК-тай гэрээ байгуулж, сургуулийн спорт заалны дээврийг 74,9 сая, хичээлийн хоёрдугаар байрны дээвэр, хичээлийн байрыг холбосон хоолой зэргийг 7,0 сая төгрөгөөр засварлаж дуусгажээ.

Холбоотой мэдээ