Буриадад вакцины явуулын цэгээр үйлчилж эхэллээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-05-18 15:17:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад өнөөдөр 08.00 цагийн  байдлаар батлагдсан коронавирус халдварын тохиолдол 37 болоод байна. Нийт 20 хүн эмнэлгээс эмчлэгдэн гарав. Харин халдвараар эндсэн хүний тоо 3 болоод байна.

Энэ сарын 16-наас эхлэн тус улсад иргэдийг явуулын, вакцинжуулалтын цэгээр үйлчилж эхэллээ. Нийт 18 ийм цэгт өдөрт дунджаар 300 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар 70 мянга орчим оршин суугч дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна. Тус улс нь 970 гаруй мянган хүн амтай юм. 




Холбоотой мэдээ