Аймгийн төсвийн нийт орлого давж биелжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-05-18 12:42:11

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төсвийн нийт орлого 2021 оны 4-р сарын байдлаар 25.0 тэрбум төгрөг буюу 108.1, зарлага 19.5 тэрбум төгрөг буюу 73.2 хувийн гүйцэтгэлтэй байна гэж аймийн Стастистикийн хэлтэс мэдээллээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал нийт орлого ба тусламжийн дүн 4.1 тэрбум төгрөг буюу 19.5, урсгал орлого 3.0 тэрбум төгрөг буюу 44.0 хувиар тус тус өссөн дүнтэй байна. Нийт орлогоос аймгийн төсвийн орлого 11.3 тэрбум төгрөг буюу 129.2, сумдын төсвийн орлого 13.7 тэрбум төгрөг буюу 95.3 хувийн гүйцэтгэлтэй байна. Урсгал орлогын гүйцэтгэл 11.1 тэрбум төгрөг буюу 125.5 хувь байна.

- Аймгийн төсвийн орлого давж биелсэн нь татварын байгууллага орлогыг төвлөрүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авсантай холбоотойгоос гадна “Эрдэнэт үйлдвэр” ХХК ус ашигласны төлбөрийн орлогыг түлхүү оруулсан нь нөлөөлж байна. Энэ оны төсвийг хэт өөдрөгөөр төсөөлж, орлогын хэмжээг өмнөхөөс нэмж төлөвлөсөн. Цаашид төсвийн орлогыг жигд биелүүлэхэд анхаарах шаардлагатай байгаа гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Батцогт ярилаа.

 Төсвийн нийт зарлага 19523.3 сая төгрөг буюу 73.2 хувийн гүйцэтгэлтэй байна. Үүнээс орон нутгийн төсвийн байгууллагуудын зардал 5183.6 сая төгрөг буюу 52.1, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагын зардал 12242.3 төгрөг буюу 84.1 хувь байна. 

Холбоотой мэдээ