Банкуудад 275 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-18 10:44:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны 2 дугаар улирлын репо арилжааг зохион байгуулж, 350 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарлан, 6 банкнаас 275 тэрбум төгрөгийн репо санхүүжилт авах санал ирүүлснийг бүрэн биелүүллээ.


Энэ санхүүжилтээр банкууд жижиг, дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспорт, үйлчилгээ, боловсруулах үйлдвэрлэл, хоёр зуу болон түүнээс дээш ажилтантай бөөний болон жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдэд зээл олгох юм.


Репо санхүүжилтийн зээлийг Хаан, Худалдаа хөгжлийн, Голомт, Төрийн,  Хас, Капитрон, Тээвэр хөгжлийн, Кредит, Богд банкнаас авах боломжтой.


Зээлийн шалгуур, нөхцөл болон хөтөлбөртэй холбоотой журам, тушаал зэрэг нэмэлт мэдээллийг Монголбанкны цахим хуудас дахь Репо арилжаа хэсгээс авна. 

Холбоотой мэдээ