Дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээг ТҮЦ машинаас авах боломжтой

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-05-18 10:38:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд дархлаажуулалтад хамрагдсан гэрчилгээгээ е-mongolia.mn сайтаас авна.


Харин тус сайтаас авах боломжгүй тохиолдолд төрийн үйлчилгээний цахим ТҮЦ машинаас авах боломжтой.


Одоогоор улсын хэмжээнд нийт 110 ТҮЦ машин ажиллаж байгаагаас 70 гаруй хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутагт байгаа.


Мөн Төв шуудангийн нэгдүгээр давхарт байрлах, иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө, тусламж үзүүлэх E-mongolia  төвд хандаж, дархлаажуулалтын гэрчилгээгээ авах боломжтой аж.

Холбоотой мэдээ