Сүүлийн 3 хоногт халдварын тохиолдол нэмэгдээгүй

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-05-17 15:53:44

Увс /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 24 хүний сорьцод PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.

Одоогоор Увс аймагт 43 тохиолдол батлагдсанаас Улаангом суманд 17, Өндөрхангайд 18, Бөхмөрөнд 5, Баруунтуруун суманд 3 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн хугацаанд халдвар авсан 35 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Халдвартын тасагт 8 хүн эмчилгээ хийлгэж байгаагийн 2 нь хүндэвтэр, 6 хүн хөнгөн байна.

Увс аймагт вакцины эхний тунд 34995, 2 дахь тунд 4399 иргэн хамрагджээ.

Холбоотой мэдээ