416 иргэн, аж ахуйн нэгж ажлын байрыг дэмжих зээл авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн
газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их
наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 3
хувийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг ажлын байр бүрдүүлэгч иргэн, аж ахуйн
нэгжүүдэд олгож байгаа.
Баян-Өлгий аймаг дахь Монголбанкны салбараас өгсөн мэдээллээр тухайн зээлд хамрагдахаар
тус аймгийн давхардсан тоогоор 2060 иргэн, аж ахуйн нэгж 171.3 тэрбум төгрөгийн
зээл авах хүсэлт гаргажээ.
Үүнээс энэ сарын 10-ны өдрийн байдлаар 416 зээлдэгчид 22.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж.