Сумдын залуучуудын хөгжлийн салбар зөвлөлд дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-05-12 17:35:17

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн 15 сумын залуучуудын хөгжлийн салбар зөвлөлд дэмжлэг үзүүлнэ.

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр, "Нутгийн хишиг" хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор тэдний эрүүл мэнд, боловсрол, хөгжил, оролцоог дэмжих "Залуус хөтөлбөр"-ийн хүрээнд сумдын салбар зөвлөл тус бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх юм.
Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл нь тэдний хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг тухайн орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвшилцлийн байгууллага. Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн тэргүүн нь тухайн шатны Засаг дарга байдаг ажээ. Өмнөговь аймгийн нийт хүн амын 52,8 хувийг 15-59 насныхан эзэлж байна.
Холбоотой мэдээ