Эмэгтэй дасгалжуулагч нарт зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-05-12 14:27:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ОУХБХ /FIFA/-ны гишүүн холбоодоо дэмжих, хөл бөмбөгийн эмэгтэй тамирчдыг хөгжүүлэх зорилготой эмэгтэй дасгалжуулагчийн тэтгэлэгт хөтөлбөрийг зарлажээ.


Энэхүү 6 дахь удаагийн хөтөлбөр нь мэргэжлийн эмэгтэй дасгалжуулагч нарын тоог нэмэгдүүлэх, эмэгтэй тамирчдад ирээдүйн мэргэжилтэн болоход туслалцаа үзүүлэх, эмэгтэй тамирчин, дасгалжуулагч нарын карьерыг дэмжих гол зорилготой юм.


Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлэх хүсэлтэй хүмүүст тавигдах шаардлага нь тун энгийн бөгөөд та АХБХ-ны дасгалжуулагчийн “С” болон түүнээс дээш зэрэглэлтэй, насанд хүрэгчдийн болон хүүхдийн баг дээр ажиллаж байгаа, англи хэлний зохих түвшний мэдлэгтэй байхад л хангалттай.


Өөрийн материалыг erdeneochir.d@the-mff.mn хаягаар илгээж, дэлгэрэнгүй мэдээллийг 99195607 утсаар холбогдон авах боломжтой юм байна.

Холбоотой мэдээ