Ноолуурын үнэ дунждаар 120 мянган төгрөг байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-05-12 11:22:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-ны харьяа "Малчин лавлах-109" мэдээллийн төвийн мэдээллээр нийслэлийн түүхий эдийн "Эмээлт" захад ноолуур кг нь 100-125 мянган төгрөгийн үнэтэй байна. Баруун аймгуудад кг нь 115-120 мянган төгрөгийн ханштай байна. Увс, Завхан зэрэг арим аймагт хаваржилт хүндэрч, салхи шуурга ихтэй, цаг агаар хүйтэн сэрүүн байгаа тул ихэнх суманд ямаагаа самнаж эхлээгүй байна. 



Холбоотой мэдээ