Францын эдийн засаг 2022 он гэхэд цар тахлын өмнөх түвшиндээ эргэн очно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2021-05-11 15:48:39

ПАРИС. /France24/. Францын эдийн засаг 2022 оны эхний хагас гэхэд “COVID-19” цар тахлын өмнөх түвшиндээ эргэн очих төлөвтэй байна гэж тус улсын Сангийн сайд Бруно Ле Мэр даваа гарагт мэдэгджээ.


“Эдийн засаг эхний улиралд эргэн өссөн. Иймээс 2021 онд эдийн засгийн өсөлт өмнө нь таамагласны дагуу таван хувьд хүрэх төлөвтэй байна” гэж тэрбээр “France Info” радиод мэдээлсэн байна. 


Үүнээс гадна Б.Мэр Францад одоо хэрэгжүүлж буй 100 тэрбум еврогийн эдийн засгийн тусламжийн багцын дараа хоёр дахь төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжийг үгүйсгэжээ.


Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Эмманюэль Макрон хөрөнгө оруулалтыг түргэтгэх “хоёрдугаар үе шатны арга хэмжээний” талаар дурдсан нь хоёр дахь багцыг баталж магадгүй гэх таамаглалыг хэвлэл мэдээллийн салбарынхан, эдийн засагчдын дунд төрүүлээд байжээ. 

Холбоотой мэдээ