18-аас дээш насны иргэдийг энэ сарын 7-ноос дархлаажуулалтад хамруулна

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-05-05 16:08:44

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргга М.Идэрбат дархлаажуулалтын үйл явцтай танилцлаа. Тус аймаг 5 дугаар сарын 4-ний байдлаар нийт 28503 хүн тун вакциныг татан аваад байгаа бөгөөд өдөрт 2500 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөн ажиллаж байна. Харин 18-аас дээш насны иргэдийг эхний тунд хамруулах ажлыг энэ сарын 7-ноос эхлүүлэхээр төлөвлөжээ.

Үүнтэй холбоотойгоор дархлаажуулалтын цэг болоод эмч, эмнэлгийн ажилтнуудын нөөцийг бүрдүүлж, бэлтгэл бэлэн байдлын бүрэн хангасан гэв.


Вакциныг Баруун-Урт суманд долоо, аймгийн хэмжээнд 22 цэгээр дамжуулан хийж байгаа. Одоогоор мэргэжлийн байгууллагууд болоод хариу арга хэмжээний багийн ажилтан албан хаагчдад хоёр дахь тун болон 50-иас дээш насны иргэдэд эхний тунг хийж байгаа. Бүх цэгт иргэдийн идэвх сайн байгааг вакцинаторууд онцолж байна. Харин ахмад настнуудын хувьд хувийн бэлтгэл муутай ирснээс болж даралт нь хэлбэлзэх байдлууд хэд хэд гарчээ. Ийм тохиолдолд шууд газар дээр нь анхан шатны тусламжийг үзүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ