Д.Трамп дэмжигчидтэйгээ харилцах цахим хуудас нээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-05-05 15:28:34

ВАШИНГТОН. /RIA Novosti/. Олон нийтийн томоохон сүлжээнүүдэд хаягаа хаалгасан АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп дэмжигчидтэйгээ харилцах зорилгоор цахим хуудас нээжээ.


"Дональд Трампын ширээнээс" гэсэн толгой гарчигтай, түүний ширээн дээр баримт бичигтэй ажиллаж буй зураг бүхий “https://www.donaldjtrump.com/desk” цахим хуудас интернэтэд ажиллаж эхэлсэн байна. Цахим хуудаст Трампын саяхны мэдэгдлүүдийг байрлуулжээ. Хэрэглэгчид түүний мэдэгдлийг нийгмийн сүлжээнүүд дэх хаягаараа хуваалцах боломжтой байна.


Уг цахим хуудсыг “Facebook” компанийн хяналтын зөвлөл Трампын хаягийг бүрмөсөн хаах эсэхийг шийдэхээс нэг өдрийн өмнө буюу мягмар гарагт нээжээ. АНУ-ын Ерөнхийлөгч асны хаягийг мөн “Twitter”, “Instagram”, “YouTube”, “Snapchat”, “Twitch” болон бусад нийгмийн сүлжээ хаасан билээ. Технологийн компаниуд нэгдүгээр сарын 6-нд Капитолд болсон эмх замбараагүй байдалд өдөөн турхирсан гэж Трампыг буруутгасан юм.


Холбоотой мэдээ