Японд халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал байдаг гэж үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-04-30 17:09:39

ТОКИО. /TASS/. Японы нийгэмд коронавирусний халдвар авсан хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал байдаг гэж тус улсын иргэдийн дийлэнх нь буюу 88 хувь нь үзэж байгааг “Yomiuri” сониноос явуулсан санал асуулгын дүн харуулжээ.


Үүний зэрэгцээ япончуудын 83 хувь нь өөрсдөө халдвар авсан тохиолдолд ялгаварлан гадуурхалтад өртөх вий гэж санаа зовдгоо илэрхийлжээ. Харин санал асуулгад оролцогчдын 46 хувь нь хүмүүс халдвар авсныхаа хариуцлагыг өөрсдөө үүрэх ёстой гэж үзэж байгаа бол 53 хувь нь ийм байх ёсгүй гэж үзэж байна.


Олон нийтийн газар амны хаалт зүүх тухайд санал асуулгад оролцогчдын 61 хувь нь хувийн хамгаалах хэрэгсэлгүй хүмүүсийг хараад бухимддаг гэсэн бол 38 хувь нь эсрэгээрээ тайван ханддаг байна. Түүнчлэн дийлэнх нь буюу 83 хувь нь коронавирусний вакцинд хамрагдахаар төлөвлөж байна.


Гуравдугаар сарын 9-нөөс дөрөвдүгээр сарын 15-ны хооронд явуулсан санал асуулгад 2100 орчим хүн оролцжээ.


Коронавирусний халдвар хурдацтай тархаж байгаатай холбогдуулан Японы Засгийн газар Токио болон баруун Осака, Киото, Хиого мужуудад дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 11-ний хооронд онц байдлын дэглэм тогтоосон билээ. Тус улсад 588 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 10 мянга гаруй хүн нас барсан байна.


Холбоотой мэдээ