МАН-ын нэр дэвшигчид тойргийнхоо иргэдтэй уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-06-19 16:43:18

Баян-Өлгий  аймгийн УИХ-ын 5-р тойрогт МАН-аас нэр дэвшигч  УИХ дахь МАН-ын бүлгийн зөвлөх Х.Баделхан, ИТХ-ын 16-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ж.Адалбек нар энэ сарын 18-нд Өлгий сумын сумын Их булан багийн иргэд, сонгогчидтой уулзлаа.

Их булан багийн иргэд эрх баригчдын дөрвөн жилийн алдаатай бодлого болон явуулж буй үйл ажиллагаа нь ард түмэнд биш цөөн хүмүүст чиглэж байгаа талаар хатуухан шүүмжиллээ.

Нэр дэвшигчид улс орны ирээдүй ямар байх нь сонгогч түмний маань сонголтоос шалтгаалах ба гагцхүү сонголтоо зөв хийхийг зөвлөсөн юм.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ