Завхан аймаг хоёр дахь тунгийн 5547 хүн тун вакциныг хүлээн авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-29 11:31:29

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг зорилтот бүлгийн албан хаагчдынхаа хоёр дахь тунгийн вакциныг хүлээн авлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу Завхан аймаг эхний ээлжинд хүлээн авсан 4716 хүн тун вакциныг голомтод ажиллаж буй зорилтот бүлгийн албан хаагчдадаа хийсэн. Харин өчигдөр хоёр дахь тунгийн 5547 хүн тун вакциныг хүлээн аваад байна. Энэ удаад хилийн цэргийн ангийн албан хаагчдын нэг, хоёр дахь тунгийн вакцин нэмэлтээр ирсэн байна. Вакцины эхний тунгаа хийлгэсэн албан хаагчид тавдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд хоёр дахь тунгаа хийлгэнэ. Харин дараагийн ээлжинд хуваарилах вакциныг өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг эрсдэлт бүлгийн хүмүүсээ дархлаажуулах төлөвлөгөөтэй байна” гэлээ.

Холбоотой мэдээ