Муслим Магомаевын нэрэмжит уралдааны сүүлийн шатны тоглолтод монгол дуучид оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2021-04-25 18:39:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗХУ, Оросын нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит Олон улсын дуулаачдын VI уралдаанд Монгол Улсаас УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Б.Гомбо-Очир, СТА Б.Монголхүү нар оролцож байна. Одоогоор уралдааны 1 дүгээр шатанд Б.Гомбо-Очир 3 дугаарт, Б.Монголхүү 5 дугаарт тус тус шалгараад байна.

Москва хотноо болж буй тус уралдааны сүүлийн шалгаруулалтын тоглолт өнөөдөр "Крокус Сити Наll"-д Москвагийн цагаар 18.00, Улаанбаатарын цагаар 23.00 цагт эхэлнэ. 



Холбоотой мэдээ