Иргэд аймгаас гарч, орох хөдөлгөөнийг нэг удаа хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-25 17:29:51

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт хөл хорионы дэглэм 27 дахь хоногтоо үргэлжилж байна. Энэ хугацаанд сумдаас аймагт, аймгаас сумдад очоод гацсан иргэдийг нэг удаа зорчих хөдөлгөөн хийхийг аймгийн Онцгой комиссоос зөвшөөрлөө.

Мөнххаан, Онгон, Сүхбаатараас бусад сумын иргэдэд энэ нь хамаарах бөгөөд заасан хугацаанд нэг л удаа зорчих юм. Тодруулбал Халзан, Наран, Асгат, Баруун-Урт сумын иргэд 4 дүгээр сарын 27-нд, Түмэнцогт, Уулбаян, Дарьганга сумын иргэд 28-нд, Түвшинширээ, Эрдэнэцагаан, Баяндэлгэр сумын иргэд 29-нд тус тус зорчино. Заасан хугацаанд цаг харгалзахгүй аж. Ингэхдээ заавал түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгсөн байх шаардлагатай.

Баруун-Урт сумын ойролцоо буюу Долоон худаг, Дунд уртад амьдардаг иргэд мөн долоо хоногт нэг удаа аймгийн төв рүү орж, гарч болно.

Харин Сүхбаатар аймагт байгаа Улаанбаатар хотын харьяат иргэд шинжилгээнд хамрагдан явж болох юм байна. 

Холбоотой мэдээ