Зарим суманд 10-12 цаг үргэлжилсэн бороо орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-04-25 13:50:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн нийт нутгаар хур тунадас орлоо. Сант, Баянгол, Төгрөг  суманд 10-12 цаг үргэлжилсэн бороо орж, 18-22 см чийг өгсөн байна.

Мөн нутгийн зүүн хэсэг буюу Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Арвайхээр суманд 14-17 мм хур тунадас орсон бол Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Уянга, Нарийнтээл, Хайрхандулаан, Гучин-Ус суманд орсон тунадасны хэмжээ 11.1-8.1мм байна. Богд суманд 5.1-8 мм хур тунадас орсон бол хамгийн бага нь Баруунбаян-Улаан суманд 2-5 мм хур тунадас оржээ.

Аймгийн УЦУОШТ-өөс хөдөлгөөнт дөрвөн экспедиц, гурван Газрын генератороор тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулсан байна. Цаашид 4 дүгээр сарын 26-ны өдөр ихэнх нутгаар бороо, цас орж, салхины хурд говь, тал хээрийн нутгаар 16-18, зарим үед 24 м/с хүрч ширүүсэхийг УЦУОШТ-өөс анхааруулж байна.

 

 

Холбоотой мэдээ