75 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-25 12:26:15

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймагт халдварын тохиолдол нэмэгдээгүй, эдгэрч эмнэлгээс гарсан иргэн байхгүй. Нийт батлагдсан тохиолдол 151 хэвээр байна. Тусгаарлах эмнэлэгт 68, Онгон сумын ЭМТ-д зургаан иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд суманд байгаа зургаан иргэний биеийн байдал хөнгөн байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Халдварын тохиолдол анх батлагдсанаас хойш аймгийн хэмжээнд PCR шинжилгээг 6079, түргэвчилсэн оношлуураар 4209 иргэнийг шинжилгээнд хамруулжээ. Одоогоор Дорнод, Хэнтий аймгийн лаборатори руу илгээсэн 75 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.

Өнөөдөр амгийн Онцгой комисс хуралдаж, хөл хорио сунгах эсэх болоод бусад холбогдох шийдвэрүүдийг гаргах юм. 

Холбоотой мэдээ