АНУ уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг гадаад бодлогынхоо төвд оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-04-20 14:29:48

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын засаг захиргаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг гадаад бодлогынхоо төвд оруулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.


“Ерөнхийлөгч Жо Байден үүрэгт ажилдаа орсон эхний долоо хоногтоо хийхийг даалгасны дагуу бид уур амьсгалын хямралыг гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах стратегийнхаа төвд оруулна” гэж тэрбээр Мэрилэнд муж улсын Аннаполис хотод дулаарлын улмаас үүссэн олон улсын хямралыг зайлшгүй даван туулахтай холбоотой сэдвээр үг хэлэхдээ цохон тэмдэглэсэн байна.


Гэхдээ энэ нь бид АНУ-ын үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой “бусад асуудлыг нүдээ анин өнгөрөөж”, “уур амьсгалын асуудлаар хүрсэн бусад улс орны дэвшлийг" авч хэлэлцэнэ гэсэн үг биш юм гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. "Уур амьсгал бол наймаалцах хэрэгсэл биш. Энэ бол бидний ирээдүй" гэж дипломатч хэлжээ.


Холбоотой мэдээ