Шуурхай хариу арга хэмжээний баг нутагтаа ажиллана

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-04-21 13:00:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, ЗӨСТ, Нэгдсэн эмнэлгийн их эмч, тархвар судлаач, сувилагч, жолооч нарын долоон хүний бүрэлдэхүүнтэй Шуурхай хариу арга хэмжээний баг ХӨСҮТ-д буюу голомтод нэг сарын хугацаатай ажиллалаа.

Тус бүрэлдэхүүнд багтсан Тархвар судлаач эмч А.Гончигсумлаа, Эмнэлзүйч эмч Ц.Баянмөнх, Л.Энхтайван, жолооч Д.Гэндэнсүрэн, О.Ган-Эрдэнэ нар үүргээ амжилттай биелүүлээд нутагтаа ирж байгаа бол цагийн байдалтай холбогдуулан Лабораторийн эмч А.Сайнбилэг, Лаборант Х.Цэндсүрэн нар ХӨСҮТ-д долоо хоног сунган ажиллахаар үлджээ. 

Цар тахлын үед голомтод ажиллах арга барил, хариу арга хэмжээний туршлага их судалсан тус багийнхан ирснээр орон нутгийн голомтод ажиллаж буй эмч мэргэжилтнүүддээ томоохон хүч, дэмжлэг болох юм. 

Холбоотой мэдээ