“Малчин фермер” сургалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-16 11:55:27

Баянхонгор аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Малчин фермер” 1000 малчны 4 дэх удаагийн сургалт эхэллээ. Дөрөв  дэх удаагийн 1-р ээлжийн малчдын сургалтад Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Баян-Овоо, Бөмбөгөр сумдын 240 малчин хамрагдаж байна.

Хуваарийн дагуу нэг сумаас 30-100 малчин, нийт 20 сумын 1000 малчин сургалтад хамрагдах юм. Сургалтаар мал аж ахуй, газар тариалан, бэлчээрийн даац, малчдын амьдрал ахуйд нэн чухал хэрэгцээтэй хууль тогтоомжийн талаар мэдлэг олгоод зогсохгүй, амьдрах ухаанд суралцаж байгаа аж. Мөн сэтгэхүйг өөрчилж өрхийн орлогоо хэрхэн, яаж нэмэгдүүлэхэд ямар нөөц боломж байгаа, хэрхэн эрүүл, зөв дадал хэвшилтэй амьдрах талаар сургалт өгч байгаа юм байна. Сургалтын төгсгөлд 2013-2016 онд хийгдсэн аймгийн бүтээн байгуулалтын ажилтай танилцуулж, хөтөлбөрт хамрагдсан “Гэрчилгээ” гардуулжээ.

“Малчин фермер” сургалтыг аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, аймгийн Политехникийн коллеж, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тодорхой хэмжээний хөрөнгө зарцуулан сумдаас оролцох 1000 малчны ирэх, буцах унааны зардал, аймагт ирээд байрлах байр, хоол унд, багшлах багшийн зардал, бусад зардлыг бүрэн хариуцаж байгаа аж. 2014-2015 онд нийт 4000 малчинд сургалт зохион байгуулж байсан бол энэ онд нэмж 1000 малчинд “Малчин фермер” сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ