Бөжин ба Бүжин

Лавлагаа
khandmaa@montsame.gov.mn
2021-04-13 12:05:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бүжин, бөжин” гэж хоёр янзаар бичиж ирсэн энэ үгийг "бөжин" хэмээн журамласан нь “бүжиг бүждэг” амьтан биш, “бөнжийж бөндийсөн, бөөцгөр бөөрөнхий” гэх өхөөрдөх өнгө аястай дүрслэх үгээс үүссэн гэж үзсэнтэй холбоотой аж.  


"Бөжин" гэдэг нь туулай, чандаганы 30 хүртэл хоногтой төлийг хэлнэ хэмээн “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-д тайлбарлажээ. Харин энэ үг "Бүжин, Бүжинлхам, Бүжмаа" гэх мэт хүний нэрэнд ордог "бүжин"-гээс өөр бөгөөд энэ нь "бага хүүхэд, хүү төрүүлэх" гэсэн утгатай төвөд үг юм. 


Ташрамд дурдахад, Өвөл цав цагаан, зун бор хүрэн зүстэй болдог нэг зүйл туулайг чандага гэдэг аж. Иймээс чандган цагаан гэдэг холбоо үг үүссэн байдаг. 

Холбоотой мэдээ