Долоон нэр төрлийн 30,7 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлжээ

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2021-04-12 18:12:25

Говьсүмбэр /МОНЦАМЭ/.Эрүүл мэндийн яам, дэлхийн Эрүүл мэндийн байгууллага Говьсүмбэр аймгийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд нийт 2.2 тэрбум төгрөгийн техник тоног төхөөрөмж нийлүүлэхээр тусгажээ.

Өнгөрсөн долоо хоногт тус төслийн хүрээнд долоон нэр төрлийн 30,7 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.

Эрүүл мэндийн яам, дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас Говьсүмбэр аймгийн эрүүл мэндийн салбарыг үндэсний хэмжээнд жишиг болгох зорилт тавьсан аж. Тиймээс  Говьсүмбэр аймгийн ЗДТГ-аас энэ оныг “Нийтийн эрүүл мэндийг дэмжих” жил болгон зарлаж жилийн ажлын хүрээнд олон бүтээн байгуулалт, үйл явдлыг өрнүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Холбоотой мэдээ