Малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-04-03 21:35:00

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Хэрлэн сумын зарим багийн малчин өрхүүдэд өвс тэжээлийн дэмжлэг үзүүлсэн байна.

Тодруулбал, түгээмэл тархацтай ашигт малтмал, ашиглалтын нөлөөлөлд өртөж болзошгүй Хэрлэн сумын нэг, хоёр, гурав, тавдугаар багийн 82 малчин өрхөд тус бүр 30 боодол өвс хүргэжээ. 

Энэ үеэр аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн малчидтай уулзаж, тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцсон байна. Аймгаас холгүй мал малладаг өрхүүдийн хувьд худаг ус, тог цахилгаанд холбогдох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс цаашид дээрх асуудлуудаас гадна хадлан бэлтгэх газар, хөнгөлөлттэй үнээр өвс тэжээл олгох зэргийг шийдвэрлэж ажиллана гэдгээ аймгийн удирдлага илэрхийллээ. 




Холбоотой мэдээ