Нийт төл малаас 4.4 мянган төл хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-02 20:21:54

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд 275.8 мянган толгой хээлтэгч мал төллөж, мал төллөлт 20.9 хувьтай байна гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.

-“Аймгийн хэмжээнд оны эхний хээлтэгч нийт 1.4 сая мал байсан. Энэ онд төллөвөл зохих хээлтэгч нийт 1.3 сая мал байна. Өнөөдрийн байдлаар 275.9 мянган толгой мал төллөөд байна. Нийт төл малаас 4.4 мянган төл хорогдсон бол төл бойжилт 98 хувьтай байна. Харин том малын зүй бус хорогдол оны эхний 3.6 сая малаас 19.1 мянган мал буюу нийт малын 0,5 хувь нь хорогджээ. 

Холбоотой мэдээ