Коронавирусний есөн тохиолдол нэмж бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-31 20:59:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Тусгаарлах байранд байсан иргэдээс коронавируст халдварын есөн тохиолдол нэмэгдэж, аймгийн хэмжээнд батлагдсан нийт тохиолдол 21 боллоо. 

2021.03.30-ний өдөр Баянхонгор аймгаас ХӨСҮТ рүү явуулсан 457 иргэний давтан шинжилгээнээс ийнхүү есөн тохиолдол илэрсэн юм. Дээрх тохиолдлууд нь аймгийн төвд тусгаарлагдсан ойрын хавьтлуудаас гарсан бөгөөд "Сэмжид хужирт" амралтын газрын  эх үүсвэрээс 5, Спортын эх үүсвэрээс 4 тохиолдол тус тус нэмж бүртгэгдэв.  

Нэмж батлагдсан есөн тохиолдлын хавьтлын тандалт судалгааг  тогтоох, хяналт, тусгаарлалтад авах ажлыг 72 цагийн хугацаанд зохион байгуулахаар холбогдох албадууд ажиллаж эхэллээ.

Холбоотой мэдээ