Архангайн Эрдэнэбулган сумын 2016 оны төсөвт тодотгол хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-06-15 10:55:48

2016 оны зургадугаар сарын 13-ны өдөр Цэцэрлэг хотноо нутгийн захиргааны ордны их танхимд хуралдсан Эрдэнэбулган сумын ИТХ-ын ээлжит бус 13 дугаар хуралдаанаар 2016 оны тодотгосон төсвөө хэлэлцэж батлав.

Сумын төсвийн нийт орлогыг 464,4 сая, нэмэгдсэн орлогыг 15 сая, тодотгосон  төсвийг 449,4 сая төгрөгөөр баталлаа.

Нийт зардлыг 923,1 сая төгрөгөөр тооцож тодотгосон төсвийг батлав. Үүнээс сумын ИТХ-д 81,9 сая,  ЗДТГ-т 552,3 сая, хот тохижилт үйлчилгээний газарт 289,2 сая төгрөгийг тус тус хуваарилжээ.

Архангай аймаг Л.Булган

Холбоотой мэдээ