Төв аймгаас 950 гаруй хүүхэд ЭЕШ-д хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-06-15 09:59:35

Энэ сарын 15-наас дөрөв хоног үргэлжлэх элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл 100 хувь хангагдсан хэмээн Төв аймгийн Боловсрол Соёлын газар мэдээллээ.

6 сарын 15-19 хүртэл Зуунмод сумын Хүмүүн цогцолбор ахлах сургуулийн хичээлийн байранд явагдах дээрх шалгалтанд тус аймгаас 950 гаруй хүүхэд хамрагдана.

Эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, дархлааны түвшинг сайжруулах зорилгоор Засгийн газрын тогтоолын дагуу хэрэгжүүлдэг Монгол хэл, бичгийн шалгалт эхний өдөр буюу 6 сарын 15-нд болох ба хариултын хуудасны загвар өөрчлөгдсөн тул шалгуулагчид балын харандаатай байх шаардлагатайг БСГ-ын мэргэжилтэн Р.Энх-Амгалан анхааруулав. 

Өнгөрсөн жил Төв аймагт 400-аад сурагч элсэлтийн шалгалтад хамрагдаж байжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ