Коронавирусний батлагдсан тохиолдол 12 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-03-30 14:29:01

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт коронавирусний батлагдсан тохиолдол нэгээр нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 12 боллоо. 

Өвчилсөн хүмүүсийн хоёрынх нь биеийн байдал хүндэвтэр, найман хүн нь хөнгөн, хоёр иргэн өөр өвчний хавсарсан оноштойгоор хүндэвтэр байна. 

Дээрх иргэдтэй холбоотой ойрын болон дам хавьталд хамаарах 1649 иргэн байгаа бол гэрийн ажиглалтад 1157, тусгаарлан ажиглах байранд 131 иргэн байгаа аж. 

Холбоотой мэдээ