Сэлэнгэ суманд халдварын тохиолдол нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-28 16:41:23

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ суманд өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын нийт 12 тохиолдол бүртгэгдлээ гэж аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллээ.

Тус сумын нийт 105 хүнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Түүнээс эерэг гарсан 16 сорьцыг баталгаажуулахаар PCR шинжилгээнд явуулсан байна. Түүний 12 сорьц нь эерэг, харин дөрвөн шинжилгээний хариу сөрөг байжээ. Одоогийн байдлаар 12 иргэний шинжилгээг нэмж Орхон аймаг дахь БОЭТ-д илгээгээд байна. Тухайн суманд коронавирусний халдвар анх гарсан тохиолдол шагай тоглосонтой холбоотой байгаа. Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төв халдвартай иргэдийг эмчлэхэд бэлэн байна гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа. 

Холбоотой мэдээ