Улиастайд халдваргүйжүүлэлт хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн төв Улиастайд Зоонозын өвчин судлалын төвийн хариу арга хэмжээний баг голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.
Улиастай суманд томилолтоор ирсэн хүмүүсээс коронавирусний халдвар илэрсэн учир батлагдсан тохиолдлын байрласан газар болон явсан маршрутын дагуу Завхан зочид буудал, Биеийн тамир спортын газар, Баруун бүсийн тамирчдыг олимпод бэлтгэх төвийн саун, амралтын өрөө. Мөн орон сууцны хорооллын Хишиг, Баясах хүнсний дэлгүүр, Загасан нүд рестораны хоолны заал зэрэг зургаан объектод голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг хийлээ гэж Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.