Тусгаарлагдсан иргэдээс эмнэлзүйн шинж илрээгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Ургамал сумын 51
настай иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Харин түүнтэй хамт ирсэн жолоочоос PCR
шинжилгээ дахин авах шаардлагатай гэж үзсэн учир Ховд аймаг руу дахин шинжилгээг явуулаад байна. Суманд тогтоосон 72 цагийн хөл хорио хэвээр байна. Иргэдийг
тусгаарлан биеийн байдлыг хянаж байгаа. Одоогоор тусгаарлагдсан иргэдээс эмнэлзүйн
шинж тэмдэг илрээгүй байна гэж сумын Шуурхай штабаас мэдээлэв.