Хурдан морины уралдааны улмаас хүүхэд хохирсон мэдээлэл цагдаагийн газарт ирээгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-23 20:22:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн зарим суманд зөвшөөрөлгүй хурдан морины уралдаан зохион байгуулан хүүхдийн амь, эрүүл мэндийг хохироосон байж болзошгүй мэдээлэл цахим орчинд цацагджээ.

Энэ талаар аймгийн Цагдаагийн газраас тодруулахад:

- Манай байгууллагад хурдан морины уралдаан, сунгааны улмаас хүүхэд хохирсон тухай мэдээлэл ирээгүй гэлээ. Тус аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооноос сумын Засаг дарга бөгөөд хамтарсан багийн ахлагч нарт илгээсэн албан бичгээр “хүүхдийн амь, эрүүл мэнд хохирсон байж болзошгүй мэдээлэл байгаа тул зөрчил үйлдсэн этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцохыг” мэдэгдсэн байна.

Тус аймагт энэ оны тавдугаар сарын нэгэн хүртэл хурдан морины уралдаан, үсэргээ, сунгааг хориглосон юм. Харин өнгөрсөн амралтын өдөр Могод суманд хурдан морины уралдаан зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ