16 иргэний шинжилгээг ХӨСҮТ рүү илгээжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/.
Тус аймгийн Тосонцэнгэл сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлалаа.
-“Өвөрхангай аймгийн Хужирт сумын "Сэмжид Хужирт" рашаан сувилалд Тосонцэнгэл сумын хоёр иргэн 2021 оны 3 дугаар сарын 14-21-ний өдрүүдэд амарсан байна. Өвөрхангай аймгийн Хужирт сумын сувиллаас халдварын голомт тархсантай холбоотойгоор аймгийн мэргэжлийн байгууллагууд тандалт хийж, дээрх хоёр иргэнээс 3 дугаар сарын 22-ны өдрийн 20.00 цагийн үeд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Ингэхэд нэг иргэний шинжилгээний хариу эeрэг гарлаа. Тиймээс аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб яаралтай хуралдаж, сумын Засаг даргын захирамжаар Тосонцэнгэл сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Өнөөдрийн байдлаар ойрын болон дам хавьтлуудыг
тогтоож 26 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сөрөг гарсан.
Харин 16 иргэний PCR шинжилгээний сорьцыг өнөөдөр ХӨСҮТ рүү тээвэрлэлээ. PCR
шинжилгээний хариу гартал Тосонцэнгэл суманд хатуу хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна” гэж аймгийн Шуурхай штабаас
мэдээлэв.