"Монос хүнс" хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-23 11:09:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Монос хүнс” ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хуралдуулахаар боллоо. "COVID-19"-ийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахимаар, энэ сарын 31-ний өдрийн 15.00 цагт хийхээ зарлаад байна. Хувьцаа эзэмшигч нар 3 дугаар сарын 15-30-ны хооронд бүртгүүлэх талаар Хөрөнгийн биржээс мэдээллээ. 



Холбоотой мэдээ