Баяннуур суманд отрын адуу их орж иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Баяннуур сумын нутагт өнгөрсөн өвөл өөр аймгийн 30,0 орчим мянган адуу отроор өвөлжсөн гэж сумын Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Өвөрхангай, Төв аймгийн зургаан сумын 10 өрхийн 5307 толгой мал
бүртгэлтэйгээр өвөлжиж, хаваржиж байна. Үүнээс гадна Бор булангийн хадлангийн талбайд өөр аймгийн 30
орчим мянган адуу өвөлжиж бэлчээрийг талхалснаар хаваржилт тухайн газарт тавгүйтэж
байна гэж сумын удирдлага танилцууллаа. Говийн аймгуудаас Сэлэнгэ, Төв аймгийг
чиглэсэн оторчид тус сумаар дайран өнгөрөх болон хаврын улиралд Туул, Далын
гол, Борогчингийн Цагаан нуур зэрэг газраар нутаглаж бэлчээрийг талхалдаг байна.
Тус сумын хувьд бэлчээрийн даац 5-7 дахин хэтэрсэн гэсэн дүгнэлтийг мэргэжлийн
байгууллага гаргасан аж.
Тус сумын Шар тал
багийн нутагт өөр аймгийн малчид 2018 онд 8,5, 2019 онд 42,8 мянган толгой малтай
өвөлжиж байжээ.