БНСУ-д вакцинжуулалтад зориулсан амралтын хөтөлбөр нэвтрүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-03-16 12:18:48

СӨҮЛ. /Kommersant/. БНСУ-ын иргэдийг коронавирусний вакцинд хамруулсны дараах амралтын хөтөлбөрийг судалж үзэхийг тус улсын Ерөнхий сайд Чон Се Гюн эрүүл мэндийн байгууллагуудад үүрэг болгожээ. 


Вакцин хийлгэсний дараа гаж нөлөө илэрч болзошгүйн улмаас иргэд амралт авах шаардлагатай гэж тэрбээр үзэж байна.


“Иргэдийг вакцинжуулалтад идэвхтэй хамруулахын тулд вакцины дараах амралтын өдрүүдийг зохион байгуулах шаардлагатай. Вакцинжуулалтын аянд иргэд айдас, эргэлзээгүйгээр оролцсоноор хүн амыг төлөвлөгөөний дагуу хурдан дархлаажуулах боломжтой юм" хэмээн тэрбээр хэлжээ.


БНСУ хоёрдугаар сараас иргэдээ вакцинжуулж эхэлжээ. Энэ оны хоёрдугаар хагас гэхэд тус улс 12 сая хүнийг вакцинжуулна гэж тооцоолж байна. БНСУ-д дөрөвдүгээр сараас хойш 75-аас дээш насныхан, дунд сургуулийн эмч нар, шоронгийн ажилтнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон асрамжийн газрын хүмүүсийг вакцинжуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ