Иж бүрэн тоноглогдсон өрөөнд хэвтэн эмчлүүлэх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-16 10:03:40

Завхан/МОНЦАМЭ/. “Балжиннямын Баярсайхан сан”-аас аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн нэг өрөөг иж бүрэн засварлан тохижуулж өгчээ.

Тус сангаас аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийн нэг өрөөг бүрэн засварлаж хүлээлгэн өгсөн байна. Мөн эмнэлгийн зориулалтын ор, тавилга хэрэгслээр хангаж, жишиг өрөө болгосон байна. “Балжиннямын Баярсайхан сан”-г УИХ-ын гишүүн Б.Баярсайхан санаачлан байгуулсан. Тус сан үйл ажиллагаагаа нийгмийн олон талын хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжих, ялангуяа боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах, бодлогоор дэмжлэг, тусламж үзүүлэх ажлуудыг хийж эхлээд байгаа талаар гишүүний ажлын албанаас мэдээлэв.

Харин иж бүрэн өрөөг хүлээлгэн өгөх үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн эрхлэгч, их эмч А.Болормаа: - “Жилдээ манай тасгаар 1300-1400 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг. Энэхүү жишиг өрөөгөөр л гэхэд 140 гаруй хүн дамжин эдгэрч гардаг. Цаашид манай тасагт хэвтэн эмчлүүлж байгаа үйлчлүүлэгчид тохь тухтай орчинд, стандартад нийцсэн олон үйлдэлтэй ор болон бусад ахуйн нөхцөлд тохирсон тоног төхөөрөмж бүхий “жишиг өрөө”-нд сэтгэл өндөр эмчлүүлээд гарах боломжтой боллоо. Тасгийн маань өрөөг тохижуулж өгсөнд нийт эмнэлгийн хамт олон болон үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ