Зуунмод суманд коронавируст халдварын нэг тохиолдол нэмж батлагдав

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-03-11 14:59:40

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Зуунмод суманд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал бүхий нэг иргэнээс коронавирусний халдвар илэрч нийт 16 тохиолдол боллоо.

Өнөөдрийн байдлаар "Нэг өрх-Нэг шинжилгээ"-нд хамрагдсан иргэдийн шинжилгээний хариу бүрэн гарч дуусаад байна. Шинжилгээнд хамрагдсан иргэдэд хариу гар утсанд ирээгүй тохиолдолд 70275450 утсанд холбогдож мэдэгдэхийг аймгийн Онцгой комиссын дэргэдэх шуурхай штабаас мэдээллээ. 


Холбоотой мэдээ