Зуунмод суманд энэ сарын 11-ний өдөр хүртэл хөл хорио тогтоолоо

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-03-07 12:17:56

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг даргын 2021 оны 3 дугаар сарын 6-ны А/146 дугаар захирамж гарч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжив. 

Тодруулбал, 3 дугаар сарын 6-ны өдөр 4 хүний шинжилгээний хариу эерэг гарч, Зуунмод суманд халдвартай 4 тохиолдол батлагдсан. Иймээс тус суманд хөл хорионы дэглэмийг энэ сарын 6-ны өдрийн 20.00 цагаас 3 дугаар сарын 11-ний өдрийн 20.00 цаг хүртэл тогтоожээ. Мөн маргаашнаас Зуунмод суманд таван цэгт "Нэг өрх-нэг шинжилгээ" арга хэмжээг зохион байгуулах болсон талаар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. 

Холбоотой мэдээ