Өнгөрсөн сард 287 гомдол мэдээлэл бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-04 15:01:08

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймаг дахь Цагдаагийн газарт 2021 оны хоёдугаар сард гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 287 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнд гэмт хэрэг 76, зөрчлийн шинжтэй 211 тохиолдол байв.

Тодруулбал залилах 12, танхайрах болон гэр бүлийн хүчирхийлэл 17, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 16 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдэж, хуулийн дагуу хянан шийдвэрлэж байна. 

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил илрүүлж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ. Зөрчил гаргасан 28 хүнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчилсан гэж Ховд аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ. 

 

Холбоотой мэдээ