Волейболын лигийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-10 15:52:36

Дорнод аймагт волейболын спортыг хөгжүүлэх зорилгоор саяхан байгуулагдсан “Шидэт бөмбөг” холбооноос “Анхдугаар лиг” тэмцээнийг амжилттай зохион байгуулж өчигдөр шилдгүүдээ тодруулжээ.

Энэхүү тэмцээнд таван баг өрсөлдөж Дорнод НАА ТӨҮГ-ын тэргүүн байрыг эзэлж “Мөрдэстнүүд”, “Эрчим” багууд удаалсан байна. Тэмцээний шилдэг довтлогчоор М.Бэлгүүдэй, шилдэг хамгаалагчаар Ариунбат, шилдэг холбогчоор Б.Есөнтөмөр, тэгш тоглогчоор А.Баянмөнх, шилдэг дасгалжуулагчаар Г.Баясгалан нар шалгарсан байна.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ