“Үлгэрээс сурах юм их бий” шинэхэн ном хүүхдүүдийн гарт очлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-10 10:55:05

“Үлгэрээс сурах юм их бий” нэртэй шинэхэн ном, DVD-ийн хамт  Дорнодын хүүхэд багачуудын гарт очлоо. Энэ номонд сургуулийн өмнөх насны үүхдийн хэл яриа, оюун ухааныг хөгжүүлж тэдний нийгэмших чадварыг нэмэгдүүлэхэд тус дэм болох зорилгоор тэдний нас, сэтгэхүйд тохирсон шүлэг, үлгэр, өгүүллэг багтжээ.

-7 хүртэлх насны хүүхдийн тархины хурд насанд хүрэгчдээс 2 дахин их байдаг хэмээн эрдэмтэн судлаачид нотолсон. Иймд хүүхдийн хөгжлийн хамгийн эрчимтэй хөгжлийн үе шат болох сургуулийн өмнөх насанд нь тэдний хэл яриа, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэхэд “Үлгэрээс сурах юм их бий” ном, DVD нь аав, ээж, эмээ, өвөө нарын ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна. Энд сургалтын цөм хөтөлбөрт орсон үлгэр, өгүүллэг багтсан гэж номын зөвлөхөөр ажилласан аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга А.Нансалмаа хэллээ.

“Үлгэрээс сурах юм их бий” номыг олон жилийн хөдөлмөрөө хүүхдийн төлөөх үйлсэд зориулсан ахмад багш Д.Гантуяа санаачлан эмхэтгэж, аймгийн Хөгжлийн сангаас санхүүжүүлэн хэвлүүлжээ.

Дорнодын  хүүхэд багачуудын гар дээр өнөөдрөөс эхлэн очиж байгаа “Үлгэрээс сурах юм их бий DVD нь тэдний хэзээний танил телевизийн хөтлөгч хүүхдүүдээс гадна аймгийн Хөгжимт драмын театрын жүжигчин Батсайханы уншсанаар хүрч байгаагаараа онцлог гэж хэлж болно.

Б.Туяа

Холбоотой мэдээ