Завханд иргэний бүртгэлийн үйлчилгээг 1.7 мянган хүн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-09 17:12:42

Завхан аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Нэг цонхны үйлчилгээгээр оны эхний таван сарын байдлаар нийт 5.2 мянган хүн үйлчлүүлжээ.

Тухайлбал хөдөлмөрийн хэлтсээр 0,1 мянган хүн, халамж үйлчилгээний хэлтсээр 0.3 мянган хүн, нийгмийн даатгалаар 0.5 мянган хүн тус тус үйлчлүүлсэн байна.  Харин төрийн архиваар  0.7 мянган хүн, газрын харилцаа 0.2 мянган хүн, эд хөрөнгийн эрхийн бүртгэл 0.6 мянган хүн, мэдээлэл зөвлөмж 1.1 мянган хүн, аймаг, сумын иргэний бүртгэлээр 1.7 мянган хүн  тус тус үйлчлүүлжээ.

Нэг цонхны үйлчилгээний цэгт банкны хоёр цонх, төрийн найман байгууллагын ажилтнууд үйлчилгээ үзүүлж байна. Мөн иргэдэд төрийн үйлчилгэээг хэрхэн авах зэрэгт зөвлөгөө өгөх, баримт бичгийг олшруулах, зуучлах хоёр цонх ажилладаг байна.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ