Орхон Булган аймаг аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2021-02-18 14:36:42
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Орхон, Булган аймаг 2020-2024 оны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

Гэрээ байгуулах ёслолын ажиллагаа Булган аймгийн Нутгийн удирдлагын ордонд болсон юм. Ирэх дөрвөн жил тус хоёр аймаг 14 чиглэлээр 71 арга хэмжээ хэрэгжүүлэхээр боллоо. Үүнд ойг нөхөн сэргээх, хотын ногоон байгууламжийг сайжруулах, аялал жуулчлалыг бүсчлэн хөгжүүлэхтэй холбоотойгоор хамтарсан арга хэмжээ зохион байгуулах гэнэ. Мөн хил залгаа сумдад эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хоршоо, фермерийн аж ахуй эрхлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, хоршоо, ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг туршлага солилцох аж. Түүнчлэн гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, хамтран тэмцэх, үндэсний спорт, өвлийн спорт, өсвөрийн шигшээ баг тамирчдын хамтарсан бэлтгэл сургалт, нөхөрсөг уралдаан, тэмцээн зохион байгуулах зэрэг олон ажил тусчээ.

Холбоотой мэдээ