Хамтарсан багийн гишүүдийг сургалтад хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-02-17 18:32:06
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сум, Дэлхийн зөн ОУБ хамтран "Хүүхдэд ээлтэй, хүчирхийлэлгүй сум" хариуцлагатай хамтарсан багийн гишүүдийг чадавхжуулах сургалтыг цахимаар зохион байгуулав.
Өнөөдөр тус сумын 1,2,3,5-р баг, Өлзийт тосгоны Хамтарсан багууд, сумын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнууд нийт 58 хүн Zoom программаар цахимаар оролцож, бүтэн өдрийн цахим сургалт авч байна.
Энэ сарын 18,19-нд сумын ИТХ-ын төлөөлөгчид, 4,6,8-р багийн хамтарсан багууд, СӨБ, ЕБС-ийн захирал, эрхлэгч нарыг хамруулах юм.
Энэхүү сургалтыг "Хүүхдийн эрх хамгаалал-Үжин төв"-ийн үүсгэн байгуулагч, Хамтарсан багийн үндэсний сургагч багш, зөвлөх Д.Ундраа цахимаар удирдан сургагч багшаар ажиллаж байгаа юм. Тус сургалт хүүхэд хамгаалал, гэр бүл, хүүхэдтэй ажиллах арга зүй олгох, арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр болж байна.
Холбоотой мэдээ