Сар шинийн баяраар цахимаар золгохыг уриалж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын дэгдэлттэй холбоотой Монгол Улсын Засгийн газраас 17 дугаар жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байхыг уриалсан.
Нийт ард иргэдээ энэ үед эх нялхас, азай буурал болон өөрсдийгөө халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж “Цахим золголт” санаачилгад нэгдэж, сар шинэдээ “цахимаар” золгохыг уриалж байна. Энэхүү уриалгад Монгол Улсын Ардын жүжигчин А.Долгор нэгджээ.